Архиваас · Дэлхий дахинд

Ромын Пап Фрэнцис санаа зовоосон асуудлаар байр сууриа илэрхийллээ.

UBS.mn

Дэлхийн католикчуудын тэргүүн, Ромын Пап Фрэнцис Ватиканд хийсэн айлтгалынхаа үеэр Украйн болон ТАБНУ-ын талаар байр сууриа илэрхийлсэн байна. Ромын Пап Фрэнцис нь Украйн болон Төв Африкийн бүгд найрамдах улсад энх тайвны яриа хэлэлцээр, зөвшилцөл хамгийн чухал болохыг хэлжээ.

Ромын тэргүүн хамба лам Пап Фрэнцис нь долоо хоног бүрийн ням гарагт олон нийтэд хандан айлтгал тавьдаг уламжлалтай. Тэгвэл Ромын Пап Фрэнцис нь энэ долоо хоногийн айлтгалдаа хилийн чандад олны анхаарлыг хамгийн ихээр татаж, санааг нь зовоож буй асуудлаар байр сууриа илэрхийлжээ.

Тэр дундаа Украйн болон Төв Африкийн Бүгд найрамдах улсын нөхцөл байдлыг шийдвэрлэх цорын ганц арга зам, зохицуулалт нь энхийн яриа хэлэлцээр гэдгийг цохон тэмдэглэжээ. Гэгээн Петрийн талбайд цугласан олны дунд Украйн улсын туг далбааг барьсан хүмүүс нилээд харагджээ.

ТАБНУ-ын хувьд хэсэг хугацаанд нөхцөл байдал намжаад байсан ч, эргээд ширүүсээд байгаа юм. Энэ оны эхээр Төв Африкийн бүгд найрамдах улс дахь шашин хоорондын зөрчил мөргөлдөөний уршигаар олон мянган хүн амь насаа алдаж, олон улсын хамтын нийгэмлэгийг маш ихээр эмзэглүүлсэн түүхтэй.

Тэгвэл Төв АФрикийн бүгд найрамдах улс дахь шашин хоорондын зөрчил мөргөлдөөн дахиад ширүүсч, НҮБ ын санааг маш ихээр зовоож байна. Исламын шашинтнуудын зүгээс Христийн шашны сүм хийд рүү халдсан явдлын дараа, Христийн шашинтнууд нь өшөөгөө авах зорилгоор хариу дайралтууд хийснээр сөргөлдөгч талуудын хооронд зөрчил мөргөлдөөн хурцаджээ.