From the archive · Natural Disasters & Climate

Австралид 5,3 магнитудын хүчтэй газар хөдлөв

UBS

Австрали улсад орон нутгийн цагаар мягмар гарагийн 20 цаг 53 минутын үед 5,3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлттйн голомт тус улсын Виктория мужын Моэ хотоос 10 км-ийн зайд бүртгэгджээ.

Газрын 9,9 км-ийн гүнд бүртгэгдсэн газар хөдлөлтийн үеэр зарим байшин барилга, газарт цууралт үүсч, дэлгүүрүүдийн тавиур дээрээс бараанууд нь унасан байна.

Энэ бүхнийг эс тооцвол газар хөдлөлтийн үеэр ноцтой хохирол учраагүй байна.

Газар хөдлөлт 30 секунд хиртэй үргэлжилсэн талаар оршин суугчид нь ярьж байгаа юм.

Газрын чичрэлт зөвхөн Мельбурн хотод төдийгүй, Виктория мужын өөр зарим хотуудад мөн адил мэдрэгджээ.

Оршин суугч Бэрри Бэтисхэлэхдээ:

“Ор гэнэт чичирч би сэрсэн. Манайх хэдэн нохойтой. Нохойнууд маань хуцаж, гүйлдээд байхаар нь би ноцтой зүйл болж магадгүй хэмээн их сандарсан. Азаар бүх зүйл зүгээр өнгөрлөө. ”

Газар хөдлөлтийн дараа 40 гаруй чичрэлт бүртгэгдсэн тухай албаныхан хэлж байгаа юм. Энэ удаагийн газар хөдлөлт нь сүүлийн 30 жилийн хугацаанд Виктория мужид болсон хамгийн хүчтэй газар хөдлөлтөнд тооцогдож байгаа юм байна.