From the archive · World News

Ромын пап Францис Дэлхийн Үнэн алдартны шашны оюун санааны удирдагчтай уулзав

UBS

Дэлхийн католик сүм хийдийн тэргүүн Ромын пап Францис өнгөрсөн амралтын өдрүүдэд Ойрхи Дорнодод айлчилж, сүсэгтэн олонтой уулзсан юм. Тэгвэл өнөөдөр Ромын пап Ватиканыг зорино. Ромын папын Ойрхи Дорнодод хийсэн айлчлалын талаар дэлгэрэнгүй хүргэе.

Ромын пап Францисын Ойрхи Дорнодод хийсэн айлчлалын гол зорилго бол Католик болон Үнэн алдартны шашинтнуудын харилцаа холбоог сайжруулж, эв эеийг сахиулах байсан юм. Тэгвэл Францис пап Йордан, Палестин, Израйль улсуудад айлчилсныхаа дараа Дэлхийн Үнэн алдартны шашын оюун санааны удирдагч гэгддэг 1 дүгээр Барфоломейтэй өчигдөр уулзсан байна.

Шашны тэргүүнүүд Католик болон Үнэн алдартнуудын дайсагнал намжсаны 50 жилийн ойг тэмдэглэж Иерусалем дахь Ариун бунхны гадаа гар барьжээ. Олон зуун жилийн турш үргэлжилсэн шашны зөрчил мөргөлдөөн 1964 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Дэлхийн католик сүм хийдийн тэргүүн 6 дугаар Павел пап болон Үнэн алдартны шашны оюун санааны удирдагч байсан Афенагортой Иерусалемийн Олив ууланд уулзсанаар намжиж байсан юм.

Бид ойрхи Дорнодод байгаа мөргөлчдөө мартах ёсгүй. Дэлхийн олон газарт дайн тулаан, өлсгөлөн, ядуурал, итгэл найдвараа алдсанаас болж зовж ядарсан эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийг бид мартахын оронд үргэлж санаа тавьж байх хэрэгтэй.

Тэргүүн хамба анхдугаар Барфоломей

Арьс өнгөөр болон өөр бусад шалтгаанаар ялгаварлан гадуурхах үзэл одоо ч нийгэмд тархсаар байна. Хамгийн тоогүй нь ард иргэдийн шашны үзэл сурталд нөлөөлж байна. Шашныг хэт шүтэх явдал аль хэдийнээ дэлхийн энх тайванд аюул заналхийлээд байна.

Дэлхийн католик Сүм хийдийн тэргүүнийг Израйль Палестиныы эрх баригчид хүндэтгэлтэйгээр угтан авсан юм. Тэрээр Палестины удирдагч Махмуд Аббастай уулзсаныхаа дараа Бетлехем хотын ойролцоо дүрвэгсэдтэй уулзсан юм.

Хүлээн зөвшөөрөх аргагүй нөхцөл байдал үргэлжилсээр байгаа ч энэ бүхэн дуусах цаг ирнэ гэдгийг чин сэтгэлийнхээ гүнээс хэлмээр байна. Бүх нийтийн сайн сайхны төлөө хүн бүр энх тайван, шударга ёс, хүний эрх, олон талын аюулгүй байдлын хамгаалахын тулд хүчин чармайлтаа нэмэгдүүлж, санал санаачилгаа ахиулахыг би уриалж байна.

Махмуд Аббас, Палестины удирдагч

Бид боломжгүй зүйлийг шаардаагүй, бид энх тайвны төлөө нутаг дэвсгэр дээрээ Палестин улсаа байгуулахын төлөө зүтгэж байна. Иерусалемд нийслэлээ байгуулж Израйль улстай зэрэгцэн тогтовортой, аюулгүй байдлыг бэхжүүлж, энх тайвнаар оршин тогтнох болно. Арабын бүх орнууд Израйль улсыг хүлээн зөшөөрсний дараа бид дипломат харилцаа тогтооно.