БНСУ-д автобусын зогсоол шатжээ
БНСУ-ын нийслэл Сөүл хотын ойролцоох автобусны зогсоол дээр өнөөдөр гал гарсан байна. Галын улмаас 7 хүн амиа алдаж, 20 гаруй хүн түлэгдэж бэртээд байгаа юм.
Галын шалтгааныг тодруулахаар мөрдөгчид ажиллаж байгаа ч урьдчилсан дүгнэлтээр зогсоолын барилгад гагнуурын ажил хийж байх үеэр гал гарсан байж магадгүй юм байна. Сөүлийн хойно байдаг Гоянг хотын автобусны буудал дээр завсарын ажил явагдаж байсан байна.
Түлэгдэж шархадсан 20 гаруй хүний 2 нь маш хүнд хэлбэрийн түлэгдэлтийн шарх авсан байгааг эх сурвалж дамжуулаа. Орон нутгийн гал унтраах газрын төлөөлөгч амь үрэгдсэн хүний тоо нэмэгдэж болзошгүйг анхааруулаад байгаа юм. Албан бус эх сурвалжийн мэдээгээр амь үрэгдсэн хүмүүсийн цогцос зогсоолын ариун цэврийн өрөөний дэргэдээс олджээ.