“Хөх цэрэг”-үүд Хэнтий аймгийг зорилоо
Эх орныхоо түүхэн дурсгалт газрууд болон Монгол ахуйтай танилцах, эх оронч сэтгэлгээтэй иргэдийг бэлтгэх зорилготой Хөх цэрэг аялал өнөөдөр Хэнтий аймгийг зорилоо. Тус аялал нь 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 1523 хүүхэд Монгол Улсын 11 аймгийн түүхэн дурсгалт, байгалийн үзэсгэлэнт газраар аялжээ.
Энэ жилийн аялал “Нууц товчооны жимээр” уриан дор Эзэн богд Чингис хааны өлгий нутаг Хан хэнтийн түүхийн дурсгалт газруудаар 10 хоногийн турш аялах юм. Аялалын багийн бүрэлдэхүүнд түүхч, тайлбарлагчид, олон улсын болон үндэсний сургагч багш нар явж байгаа юм. Мөн аялагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор эмч, цагдаа нарыг ч хамруулсан байна. НИТХ-с санаачлан 10 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байгаа энэхүү үндэсний хэмжээний аялалд 12-18 насны сурагчид хамрагддаг. Мөн тэдний хайртай дуучид, жүжигчид ч мөн хамт аялдаг юм. Энэ жилийн аялалын онцлог үр өгөөжийг Монгол улсын ирээдүй болсон хүүхэд, залууст эх орноо хайрлан, энэрэх үзлийг төлөвшүүлж, эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, эх оронч сэтгэлгээтэй ирээдүйн эздийг бэлдэхэд Хөх цэрэг аяллын зорилго оршдог юм.