Архиваас · Нийгэм

Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгджээ

UBS.mn

Баянгол дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, хөдөлмөрийн хэлтэс хамтран ажил олгогчдын зөвөлгөөнийг зохион байгууллаа. Зөвөлгөөнөөр ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай шинэчлэгдсэн хуулийн хэрэгжилтийг танилцуулсан юм. Мөн нийгмийн даатгалын шимтгэлээ тасралтгүй төлж, хууль дүрмээ сахин биелүүлдэг ажил олгогчдыг урамшуулсан юм.

Зөвөлгөөнд 350 орчим ажил олгогч оролцсон бөгөөд тэдэнд тулгамдаж байгаа асуудал болон хууль тогтоомжийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсэн юм. Үүнд нийгмийн даатгал шинэчлэгдсэн цахим хэлбэрт шилжсэний танилцуулга, ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай шинчлэгдсэн хуулийн хэрэгжилт зэргийг дурьдаж болно. Ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг өнгөрсөн хугацаанд 20 мянга гаруй иргэнд нөхөн олгожээ. Мөн өнгөрсөн 6 сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй 150 гаруй ажил олгогчийг нийгмийн даатгалд хамруулсан байна.БГД-ийн хэмжээнд сайн дурын даатгалд хамрагдсан 16 мянга гаруй иргэн байдаг гэнэ. Энэ тоо цаашид өсөх хандлагатай байгааг салбарын хүмүүс хэлж байна. Маргааш буюу 6-р сарын 28-нд ажилласан жил тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай шинэчлэгдсэн хуулийн талаар иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх зорилгоор Өргөө кино театрын урд өдөрлөг зохион байгуулах гэнэ.