Танилцуулга
- Нэвтрүүлгүүд Universe best songs
Хүн бүр дуучин болох албагүй ч дуучин болох чансаатайг нь ялгаж салгадаг, үзэгчдийн дуртай нэвтрүүлгүүдийн нэг бол “Universe Best Songs” наадам. Энэ тэмцээний цараа ирээдүйн залуу үеийг зөв төлөвшихөд ихээхэн нэмэр болдог. Монголын 4 зүг найман зовхист ажиллаж амьдарч байгаа бүх насныхан, гадаадад сурч ажиллаж, амьдарч байгаа монголчуудын чих тавин хүлээдэг нэвтрүүлэг юм. UBS телевизийн “Universe Best Songs” төсөл нь дэлхийн томоохон шоу нэвтрүүлгүүдтэй эх орондоо өрсөлдөх хэмжээнд ирсэн нь зохион байгуулагч UBS телевизийн хувьд том ололт төдийгүй оюуны хөрөнгө оруулалт юм. Монгол хүн монгол хүнийхээ чадавхи, оюун ухаан, авъяас билгийг сорьж, үнэлэхээс гадна гадаадын улс орны оролцогчид Монголын тайзнаа дуулж, өрсөлдөж байгаа нь үзэгчдийн хувьд анхаарал татахуйц үйл явдал гэж болно.
Монголын хамгийн анхны дуу хөгжмийн цэнгээнт шоу нэвтрүүлэг 7 жилийн түүхэндээ үе үеийн шилдэг оролцогчдоо урин “Best of the Best” наадмыг 2014 онд зохион байгуулсан нь үзэгчдийн талархалыг хүлээж байсан юм. Үе үеийн шилдэг оролцогчид мэргэжлийн урлагийн байгууллагуудын гоцлол дуучид болж, чадварлаг хөгжмийн зохиолч болон төлөвшиж, бие даасан тоглолт, цомгоо гаргаж, монголын хөгжмийн урлагийн түүхэнд тод мөр үлдээхүйц уран бүтээл хийж байгаа бол тэмцээний ялагчид шагналын дагуу гадаадын их дээд сургуулиудад суралцаж, зарим нь гадны мэргэжлийн театрын уран бүтээлч болон ажиллаж байна.
2009 онд Цэнхэр дэлхийгээ аваръя
2010 онд Дэлхийн хэлээр ярьж дэлхийн хэмжээнд сэтгэцгээе
2011 онд Чин сэтгэлээсээ инээмсэглэцгээе
2012 онд Өмнөө зорилготой өөдрөг амьдарцгаая
2013 онд Хайрлая Хүндлэе Инээмсэглэе
2014 Мөрөөдлийнхөө төлөө ухаалаг амьдарцгаая
2015 Боломж үргэлж бидний гарт
- Д.Жаргалсайхан- МУГЖ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Б.Долгион- МУСГЗ, Хөгжмийн зохиолч Т.Ариунаа- МУГЖ, НҮБ-ын хүүхдийн сангийн элч дуучин Лейтон Крофт, хөгжим судлаач Рагу Раман- Сингапур улсын продюсер Б.Амархүү- ОХУ-ын Буриад улсын Гавъяат жүжигчин, дуучин Мэнд-Амар- Камертон хамтлагийн дуучин